БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагаас БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Хятадтай харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргана гэдгээ амласан талаар мэдээллээ.
Ким Жон Ун Пхеньян хотноо Хятадын Коммунист намын төв хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Сун Тао-той уулзахдаа ийнхүү мэдэгдсэн гэжээ. Сун Тао БНАСАУ-д өнөөдөр тэмдэглэж байгаа аугаа их удирдагч Ким Ир Сен мэндэлсний 106 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Пхеньянд иржээ.
Сун Тао тэр үед Хятадын Коммунист намын 19 дүгээр Их хурлын талаар, их хурлаар ямар асуудал хэлэлцэж, ямар шийдвэр гаргасан талаар умардын удирдагчдад хүргэхээр Пхеньянд ирж байжээ. Мөн Ким Жон Ун өнгөрсөн 3 дугаар сарын 25-28-нд БНХАУ-д айлчилсан. Энэ нь түүний улс орноо тэргүүлэх болсноос хойш хилийн чанадад хийж буй анхны айлчлал нь юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.