Авлигын хэрэгт холбогдсон Татварын газрын орлогч даргыг баривчилжээ

2018-04-10 Ертөнц

Киргизстан Улсын Татварын газрын орлогч дарга Кубанычбек Кумашовыг авлигын хэрэгт сэжиглэн, тус улсын Аюулгүй байдлын хорооны төлөөлөгчид баривчилсан байна.

Тус байгууллагын мэдээлснээр улсын төсвийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос хувийн компаниудад шилжүүлж хууль бусаар хохирол барагдуулсан гэх хэрэгт түүнийг сэжиглэн баривчилсан гэжээ.

Гадаадын хуурамч компанийн тамга тэмдэгийг ашигладаг, хувийн компаниудын хийдэг нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалттай холбоотой авлигын шинжтэй хэргүүдийг энэ байгууллага өмнө нь илрүүлж байжээ. Эдгээр үйлдлийн улмаас тус улсад 3 сая ам.долларын хохирол учирчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.