Томоохон зах, худалдааны төвүүдийн галын аюулгүй байдлыг шалгана

2018-04-4 Нийслэл

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарч өнөөдрөөс эхэлж 21 хоног гүйцэтгэх юм байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүн ам олноор цуглардаг соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид Төрийн хяналт шалгалтын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгадаг аж. Түүнчлэн Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгах юм байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.