55 тонн хог хаягдал цэвэрлэжээ

2018-04-4 Нийслэл

Баянзүрх дүүргийн ‘’Нийтлэг Үйлчилгээний Газар 1,2,3,4’’ ОНӨААТҮГазрын ажилчид хариуцсан бүс нутгийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж байгаа билээ.

Тухайлбал, хайс, хашлага, гэрлийн шон дээр зөвшөөрөлгүй наасан зар, сурталчилгааны хуудсыг хуулж, замын нуух болон зорчих хэсэг, явган хүний замыг цэвэрлэж иргэдийг ая тухтай орчинд амьдрах нөхцөлөөр ханган тухайн бүс нутгийн хог хаягдлын цэвэрлэгээг түргэн шуурхай хийж байгаа юм. Түүнчлэн өнгөрөгч сарын 29-нөөс эхлэн өнөөдрийг хүртэл дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд нийт 1,036,637 м.кв талбайн 53 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.