ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛАА ГАРГАХ ТАЛААР МЭДЭГДЭХ ХУУДАС ХҮРГҮҮЛЖ АЖИЛЛАЛАА

2018-03-28 Нийслэл

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл  хүргүүлэх,  Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлууллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.