Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж, өндөрлөлөө.
Хоёр аймаг буюу Булган, Орхон аймагт дотоод сонгууль зохион байгуулаагүй нь тус аймагт малын шүлхий өвчин гарсан учраас санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Энэ удаагийн Ардчилсан намын дотоод сонгууль нэлээн дуулиан, шуугиантай болж өнгөрлөө. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт өөр намын харьяалалтай хүмүүсийг нэр дэвшүүлж, санал өгөх эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхан шатны үүрүүддээ өгөөгүй, мөн саналын хайрцаг авч зугтаасан зэрэг зөрчлүүд гарсан байна.
Ардчилсан намын зүгээс Баянзүрх дүүрэгт үүссэн дээрх нөхцөл байдлыг Үндсэн дүрмийн хүрээнд шийдвэрлэж, санал хураалтыг хэвийн үргэлжлүүлснээр дотоод сонгууль амжилттай болж, өндөрлөлөө гэдэг мэдээллийг өгөөд байгаа юм.
Дотоод сонгуулийн санал хураалтыг өчигдөр 07.00 цагт эхлүүлсэн бөгөөд 19.00 цагт дуусгажээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.