Өдөрлөгийн гол зорилго Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтаж, Нийслэлийн хэмжээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлахад оршиж байна.
Тус арга хэмжээний үеэр 18 нас хүрч байгаа иргэдийн төлөөлөлд дурсамж гардуулж, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгийн хамтарсан тоглолт болсон бөгөөд Соёлын төв өргөөний үүдний танхимд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг хүрээнд, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах, Нийслэлийн иргэдэд төрийн батлан хамгаалах үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.