“БАГШ” хэмээх нэрийн үүсэл

2018-04-26 Амрах агшин

 

“Бурхан”, “судар”, “багш” зэрэг үгс нь бүр Хүннү гүрний үеэс улбаатай үгс гэдэг. Тэртээ алс холын соёлтой харилцаад нарийн нандин бүхнийг нь нутагшуулан аваад үлдсэн нь мөн бахадмаар сайхан уламжлал шүү.

Тэгвэл “багш” гэдэг үг нь угтаа самгарьд хэлний “бикчү” буюу өдгөөгийн “гэлэн” гэсэн утгыг илтгэдэг үг байжээ. Тэр нь сунжраад монгол хэлэнд “багш” хэмээн дуудагддаг болсон байна. Тэгвэл энэ үг цаанаа “бадар эрэгч”, “нисваанисыг дарагч”, “гэрээс гарагч”, “ариун сахилыг сахигч”, “шимнуг аюулгагч” гэсэн таван утгыг агуулдаг ажээ.

Эдгээрээс “Нисваанисыг дарагч”, “шимнуг аюулгагч”, “бадар эрэгч” гурвыг гэлэнгийн гурван утга хэмээдэг бөгөөд түүн дээр архад лугаа хамаарах “дайснаа дарагч”, “тахихуйяа зохист” болон “үл төрөхүй” хэмээх гурван утгыг нэмээд “шалтгаан үрийн зургаан утга” үүсдэг аж. Өөрөөр хэлбэл гэлэн нь шалтгаан, архад нь үрийг илтгэдэг буюу нэг зүйлийн хоёр тал хэмээн үзэж болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.