Ши Жиньпин БНХАУ-ын удирдагчаар насан туршдаа ажиллах боломжтой боллоо. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид өчигдөр үндсэн хуулиас төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааг хасах эсэх асуудлаар санал хурааж олонх нь дэмжсэн юм.
Хуралд оролцсон 3000 орчим төлөөлөгчөөс гурван төлөөлөгч түдгэлзэж, хоёр төлөөлөгч л татгалзсан байна.
Үүнтэй хамт “Ши Жиньпиний үзэл санаа”-г Үндсэн хуульд оруулах асуудлыг мөн хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр түүнийг хятадын Коммунист намыг үндэслэгч Мао Зэдунтай нэг ижил төвшинд аваачсан болохыг урд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.
Төрийн тэргүүнийг таван жилийн хугацаатай хоёр удаа улираан сонгох заалт 1990-ээд онд Үндсэн хуульд орсон байдаг. Тухайн үед Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийхийн тулд Дэн Сяопины шууд удирдлага дор энэ ажил хийгдсэн байдаг юм. Энэхүү заалт 20 гаруй жил хэрэгжээд ийнхүү дуусгавар болов.
Ши Жиньпиний төрийн тэргүүний хоёр дахь хугацааны эрх мэдэл 2023 онд дуусах байсан юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард болсон намын их хурлаар залгамжлагчаа зарлаагүйн шалтгаан ийнхүү бүрэн гүйцэт тодорхой болов.
Б.Сайханаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.