БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг уулзалтад урьж, Д.Трамп түүнийг нь хүлээж авснаа илэрхийлсэн талаар ВВС өнөөдөр мэдээллээ. Хэрвээ уулзалт бүтвэл Солонгосын хойгийн асуудалд маш том ахиц гарах бололтой. Учир нь ВВС-гийн мэдээлэлд Ким Жон Уныг Д.Трампыг уулзалтад урьсан төдийгүй цөмийн хөтөлбөрөө хумихыг хүлээн зөвшөөрч байсан гэсэн өгүүлбэр байгаа юм.
БНСУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо энэ талаар мэдээлэл хийсэн байна. Тэд энэ долоо хоногт БНАСАУ-ын удирдагчтай уулзалт хийсэн бөгөөд Ким Жон Уны өгчилгөсөн захидлыг Д.Трампад хүргэж өгсөн аж.
БНСУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Чун Юу Юн “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тогтоон барих маш том боломж гарч байгаа”-г онцлоод “АНУ, БНСУ энэ тал дээр адилхан онцгой чармайлт гаргах шаардлагатай” хэмээн мэдэгджээ. Тэрээр “Цөмийн хөтөлбөр нь олон улсын зүгээс маш их шүүмжлэлд өртөж байгааг би Пёньянд Ким Жон Унтай уулзах үедээ хэлсэн. Ким Жон Ун тэгэхэд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзана гэж амалсан. Мөн Д.Трамптай энэ асуудлаар уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Сая тэр хүсэлтийг Д.Трампад уламжиллаа. Ночн Д.Трамп Хойд Солонгосын удирдагчийн энэ санаачилгыг баяртайгаар хүлээж аваад ирэх тавдугаар сард энэ асуудлаар уулзалт хийх боломжтой гэж хэллээ” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.