Зарим хүмүүс сахлыг эр хүний гоёо гэж үздэг ч нөгөө хэсэг нь үүнд таатай ханддаггүй. Ямартай ч сахал ургуулах нь үсний адил зохих арчилгаа тордолгоо шаардлагатай байдаг. Харин сахланд дургүй хүмүүс дараахи зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Сахлаа хусахын өмнө эхлээд нүүрээ угаагаад дараа нь сахлынхаа үсийг аль болох зөөлрүүлэхийн тулд норгоод шүршдэг бус энгийн сахлын тос түрхэх хэрэгтэй. Тэгээд ургаж буй чиглэлийг дагуулж хусаарай, ингэхдээ нөгөө гараараа арьсыг нь бүү татаарай. Сахлын сайн хутга ашигласнаар нэг удаа татаад л цэмцийтэл нь хусч болно. Мөн сахлын хутганы ашиглах хугацааны талаар мартаж болохгүй. Шинэ хутгаар арьсанд хүрэх төдийд сахал хусдаг бол цаашид хусах бүрдээ хутгаа чанга дарах хэрэгтэй болдог. Сахлын хутга нь сахлыг арьсны өнгөн хөрсний нимгэн давхаргын хамт хусдаг. Ингэлээ гээд арьсанд хор учруулахгүй, хусагдсан давхарга хурдан төлждөг.
Хэрэв таны сахал цайвар өнгөтэй, нарийн ширхэгтэй эсвэл долгионтсон, хуссаны дараа арьс уруугаа шигдэн ургаж батга үүсгэх хандлагатай бол машинаар хусах нь зүйтэй. Сахлаа хуссаны дараа үлдсэн ширүүн үсний ширэлдээг нь шүдний сойз буюу жижигхэн дэгээний тусламжтайгаар нэг нэгээр нь гаргаж болно.
Сахлаа хуссаны дараа лосьон түрхвэл аятайхан үнэртэх боловч түүний шаардлага байхгүй. Учир нь лосьоны найрлаганд ордог спирт арьсыг ариутгахгүй, халдвар авахаас сэргийлэхгүй. Хэрэв лосьон хэрэглэсний дараа хорсч байвал энэ нь та сахлаа хусч байхдаа арьсны өнгөн хөрсийг хэтэрхий зузаан авчээ гэсэн үг.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.