АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх Гэри Кон өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ. Цагаан ордон энэ талаар мэдээлснийг ВВс өнөөдөр уламжиллаа. Д.Трампын бүрдүүлсэн багийн тарж бутрах үйл явц ийнхүү эдийн засгийн гол зөвлөхөөр нь үргэлжлэв.
Гэри Кон Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдохоосоо өмнө “Голдман Сакс” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрээр өмнө нь Д.Трамптай ойр байгаагүй тул энэ томилгоо тухайн үедээ олны анхаарлыг татаж байжээ. Түүний гол зорилго нь татварын орчныг шинэчлэх ажилд нь туслах явдал байсан юм. ВВС агентлагийн мэдээлэлд бичсэнээр, Гэри Кон Д.Трампын явуулж буй эдийн засгийн бодлоготой санал зөрчилдсөн нь өргөдлөө өгөх гол шалтгаан болсон гэнэ.
“Улсынхаа төлөө зүтгэх нь нэр хүндийн хэрэг байлаа. ийм боломж олгосон Ерөнхийлөгч болон багийнханд нь ажлын амжилт хүсье” гэж Гэри Кон өргөдөлдөө бичсэн байжээ.
Б.Сайханаа
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.