АНУ-ын Флоридагийн археологийн судалгааны товчооны эрдэмтэд Манасота Ки орчмын эргээс холгүй усан дороос бүхэл бүтэн оршуулгын газар илрүүлжээ. Цогцоснууд уугуул америкчууд байсан бөгөөд 7000 жилийн өмнө амьдарч байсныг тогтоогоод байна.
Энэ газраас хамгийн анх 2016 онд хүний цогцос олдож байсан юм байна. Үүнээс хойш судалсаар 3000 м2 талбай бүхий индианчуудын оршуулгын газар болохыг тогтоожээ.
Энэ удаагийн хайгуулаар шумбагчид цогцоснуудаас хувцас хэрэглэл, янз бүрийн хэмжээ, хэлбэртэй модон самбарууд, даавууны өөдөс зэрэг сонирхолтой олдвор олсон байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.