Эмэгтэй хүнд байх ёстой ТАВАН хувцас

2020-06-21 Амрах агшин

Хар туфль:

 

 

 

 

 

Ямар ч хувцасан дээр зохицдог цорын ганц гутал бол хар туфль. Өдөр тутамд жийнсэн доогуур өмссөн ч, ажилд юбкатай зохицуулсан ч хэзээд л дэгжих харагдана. Тиймээс бүсгүй та энгийн, цэвэрхэн ганц хар туфль гутлын шүүгээндээ хийхэд илүүдэх юм байхгүй шүү.

 

  

Энгийн цагаан подволк:

Зүгээр л донж маяггүй цэвэрхэн цагаан подволк бол эмэгтэй төдийгүй хүн бүхний шүүгээнд байх ёстой хувцаснуудын нэг змөнөөс мөн. Энгийн загвартай болохоороо тод өнгийн өмд, аль эсвэл өвөрмөц хээтэй юбкатай хослуулж өмсөхөд яг тохирно. Тэгээд ч цагаан подволк нь элбэг байдаг тул хэзээний л боломжийн үнээр худалдан авч болдог билээ.

 

Хар жижиг даашинз:

Энэ төрлийн даашинзыг яаж л бол яаж хослуулж бас хаана ч өмсөж болно. Хэрвээ өсгийтэй гутал дээр өмсвөл ганган хээнцэр харагдана. Харин савхин хүрэм, урт түрийтэй гутал дээр өмсвөл чөлөөт буюу моодны харагдах болно. Хэзээ ч моодноос гардаггүй, ямар ч арга хэмжээнд өмсөхөд тохирдог гайхалтай шийдэл юм.

 

 

Бариу жийнс:

Хичээл, ажил, гадуур гээд хаа байсан ч өмсөхөд тохиромжтой. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад, хэрвээ та махлаг бол бараан өнгийн бариу жийнс сонгосон нь илүүтэй. Зүй нь бараан өнгө хүнийг гуалиг харагдуулдаг шидтэй билээ.

 

 

 

 

 

 

Савхин хүрэм:

Моодноос гардаггүй ганган хүрэм бол савхи. Ямар ч хувцасан дээр толгой зовоох зүйлгүй зохицно. Дэлгүүр тэнэхдээ жийнсэн дээр. Харин үдэшлэгт явахдаа ганган даашинз дээр ч янзтай харагдана. Ер нь бүх хувцас, гоёлтой төгс зохицдог цор ганц гадуур хувцасыг савхин хүрэм гэнэ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.