Уго Чавесын залгамжлагч “Мега сонгууль” хүсч байна

2018-02-22 Ертөнц

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчинд хандан “Мега сонгууль” хийхийг санал болгожээ. ВВС агентлаг өнөөдөр энэ талаар мэдээллээ.
Тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох ёстой. Сөрөг хүчин энэ сонгуулийг луйвар булхайгаар дүүрэн болно гэсэн суртал ухуулга явуулж эхэлсний хариуд тэрээр дээрх саналыг тавьжээ.
Н.Мадуро “Мега сонгууль” гэж дөрөвдүгээр сарын 22-нд зөвхөн Ерөнхийлөгчийнх бус, Парламентын, орон нутгийн засаг захиргааны сонгуулийг зэрэг явуулахыг хэлээд байгаа аж. Тэрээр энэ саналаа “Ардчилсан зарчмыг хадгалахын тулд” гэж нэрлэсэн ч сөрөг хүч эсрэгээр нь зөвхөн ерөнхийлөгчийн суудлыг биш, бүх шатанд луйврын сонгууль хийх нь хэмээн шүүмжилдгээрээ шүүмжилсээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.