Мөнгө “угаах” тухайд…

2020-02-19 Бизнес

Танд ашиг авчрах бизнесийн санаа, хэн ч итгэдэггүй жижиг төсөл бий биз дээ? Оросын зоригтой залуу  бизнесмэнүүд иймэрхүү жижиг төслөөр зах зээлийн эзгүй орон зайг эзэлсэн бөгөөд ингэснээрээ алдсангүй. Ашиг авчирсан бизнес санааг үзэцгээе.

•    Санаа: өөрөө өөртөө үйлчлэх угаалгын сүлжээ
•    Бизнес эрхлэгчид: Павел Глушенков, Олег Масленников
•    Бүс нутаг: Краснодарын хязгаар
•    Үйл ажиллагаа: 2011 онд хууль сахиулагч ажилтан байсан Олег Масленников  АНУ-д үйлчилдэг өөрөө өөртөө үйлчлэх угаалгын газраас санаа аван Краснодар дахь анхны угаалгын газраа нээсэн юм. Эхлээд нэлээд бэрхшээлтэй тулгарч байсан. Жишээ нь, тоног төхөөрөмжийг буруу сонгож авсан байлаа (6.5 кг-ын хүчин чадалтай угаалгын машин нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангахгүй байв). Гэвч шинэ худалдааны төвд угаалгын байр сонгосон нь амжилттай болж, энэ нь зар сурталчилгаа хэмнэх боломжийг олгосон байна.

2014 онд Краснодар хотод 2, Омск хотод 1 угаалгын газартай байсан бизнес эрхлэгч бизнесээ өргөжүүлэхээр шийдсэн байна. Энэ үеэр урьд нь угаалгын сүлжээ ажиллуулж байсан Павел Глушенков нэгдэж оров. Одоогийн байдлаар  Москваг оруулан бүс нутгуудад  15  угаалгын газартай байна. Тэдний 8 нь өмнөд мужуудад алдартай “Магнет” сүлжээний дэлгүүрт байрладаг юм.

РосБизнесКонсалт-ын үзэж байгаагаар нэг цэгээс олох хамгийн их орлого 350 мянган рубль хүрч, цэвэр ашиг (түрээсийн зардал, ахуйн хэрэглээний химийн бодис, татвар, хэрэглээний зардал гэх мэтийг хасаад) нь 120-150 мянган рубль ажээ. Бизнес эрхлэгчийн хэлж байгаагаар бол өөрөө өөртөө үйлчлэх угаалгын газар нээхэд наад зах нь 2 сая рубль хэрэгтэй бөгөөд 3 жилийн дотор өөрийн өртгөө нөхөх юм байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.