Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв нээлтээ хийв

2018-01-17 Нийслэл

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв” байгуулж, өнөөдөр нээлээ.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тотмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, наториат, кадастр, зурагчин, канон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээ хүргэдэг. Харин жишиг төв нь дээрх үйлчилгээнүүдээс гадна бүх төрлийн даатгалын үйлчилгээг нэг дороос хүргэх юм. Олон хүн үйлчлүүлдэг тул ахмад настнуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр жишиг төвд даралтын аппарат байрлуулсан байна. Иргэд шаардлагатай тохиолдолд иргэд өөрсдөө даралтаа хэмжих боломжтой боломтой юм. Үүнээс гадна иргэдэд зориулан ухаалаг самбар байрлуулсжээ. Энэхүү самбараар дамжуулан иргэд төрийн үйлчилгээ авахад өүрдүүлэх материалын жагсаалтыг харах боломжтой. Мөн зарим төрлийн бичиг баримтыг энэхүү санмбараас хэвлэн авах боломжтой юм.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.