Шалгалтаар барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Зөрчилтэй 23 барилгыг мэдээллээ.
1.Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо, 21-р хороолол, 8б байрны хойд талд иргэн П.Одончимэгийн барилга
2.Баянгол дүүрэг, 20-р хороо, Нийслэл өргөө ХХК-ийн хойд талд иргэн Г.Алтанцэцэгийн барилга
3.Баянгол дүүрэг 16-р хороо Гандангийн 60 айлын орон сууцны хойд талд баригдаж буй иргэн Ц.Болдбаатарын барилга
4.Баянгол дүүрэг 6-р хороо, Сувилагчийн сургуулийн хойд талд иргэн Г.Энхтайваны барилга
5.Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо , 32-р байрны хойд талд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын захиалгат авто гражийн барилга
6.Баянгол дүүрэг, 20-р хороо ТЭЦ-4 станцын урд, Хориг ангийн зүүн хойд талд “Урсгал зам” ХХК-ий барилга
7.Хан-Уул дүүрэг 11-р хороо Хүннү хорооллын урд талд иргэн Н.Оюунцэцэгийн барилга
8.Баянгол дүүрэг 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд иргэн Ц.Машбатын өргөтгөлийн барилга
9.Баянгол дүүрэг 20-р хороо 47-р цэцэрлэгийн урд талд “Эх Мандал” ХХК-ийн өргөтгөлийн барилга
10.Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд иргэн Л.Мөнхбатын барилга
11.Баянзүрх дүүргийн 4-р хороо 0124-р цэргийн ангийн зүүн урд талд иргэн М.Батбаярын барилга
12.Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд Монголын үндэсний дээд сургуулийн хичээлийн барилга
13.Баянзүрх дүүргийн 8-р хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талд иргэн Д.Хашбатын барилга
14.Хан-Уул дүүрэг 10-р хороо Чингис хаан нисэх онгоцны буудлын урд талд “Хийт констракшн” ХХК-ий барилга
15.Баянгол дүүрэг 6-р хороо Гэмтлийн эмнэлгийн замын урд талд иргэн Д.Мөнхтуяагийн барилга
16.Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн баруун хойд талд иргэн Л.Баяндалайгийн барилга
17.Баянгол дүүрэг 20-р хороо Геологийн төв лабораторийн баруун урд талд иргэн Ц.Одгэрэлийн барилга
18.Баянзүрх дүүрэг 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн талд иргэн Ё.Шинэхишигийн барилга
19.Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн урд талд иргэн Т.Цэндсүрэнгийн барилга
20.Баянгол дүүрэг 6-р хороо Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн хойд талд иргэн Д.Баянцагааны барилга
21.Баянгол дүүрэг 20-р хороо 19-р сургуулийн урд талд З.Дашжаргалын барилга
22.Баянгол дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49а байрны баруун талд иргэн П.Увшийн барилга
23.Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуковын хотхон орон суужны 49а байрны урд талд Ц.Мөнхдоржийн барилга.
Цаашид зөвшөөрөлгүйгээр барилгын ажлаа эхлүүлээд нөхөж зөвшөөрөл авдаг байдлыг зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Мөн өмчилсөн газартаа зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж буй иргэд их байгаа аж. Тиймээс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн барилга барих тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох хүсэлтийг тавиад байгаа гэдгийг НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга хэллээ.
А.Уянга
18 цагийн өмнө
20 цагийн өмнө
20 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.