Б.Хурц аа, Таныг хүсээд байгаа улс чинь хүлээж авах юм уу даа

2017-11-16 Нийтлэл

Сүүлийн хэдэн өдөр Б.Хурцыг тойрсон асуудлаар дээр, дооргүй хэмхэлдэж, хэн нь хэн бэ гэсэн асуултын хариултыг төвөггүй харж болохоор байв шив. Үнэндээ өчигдөр хуралдсан байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн дунд хөндөгдсөн асуудлаас, уур амьсгалаас харахад Б.Хурц гэдэг хүн шууд ял авах ёстой хүн юм байна.  Тэр дундаа Тагнуулын албаны даргын асуулт хариултаар шүү дээ. Үнэхээр тэр хүн маш олон гэмт хэргийг мэддэг хэрнээ өнөө болтол нуун дарагдуулж яваа Нуусан дарагдуулсан гэмт хэргээ өөрийн хувийн эрх ашигт ашигладаг хүн болж харагдаж байна. Бүр хатуу хэлбэл, эх орноосоо урвасан хүн юм даг уу. Харин нөгөө талд байнгын хороогоор Б.Хурцыг дэмжсэн хүмүүс бүгд ял авах ёстой хүмүүс юм байна. Тэгж л дүгнэлт хийж болохоор харагдлаа.

Тэгэхээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нэгэнтээ “Бид нарыг улс төрчид удирддаг биш, улстөрчдийг бид удирддаг болно оо” гэж ярьж байжээ. Түүний энэхүү яриа өдгөө биеллээ олж  байна. Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, олон нийтэд алдаршаад буй үгээ хэлэв.

“Би тэгээд цааш нь ярих юм уу, яах юм” гэж… яасан том байнаа. Үнэхээр манай хуулийнхан бохирджээ. Тагнуулын дарга нь сэтгүүлчдийг цуглуулж хэвлэлийн бага хурал хийгээд өөрийнх нь томилгоог хэлэлцэхээр асуулт асуухад монголчуудын хэлдгээр “даам” гарч суудаг нь эрүүл тогтолцоо мөн үү.

Цаашлаад БНСУ нь Б.Хурцыг Элчин сайдаар хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Улс дамнуулан хүний эрхийг зөрчиж ачиж ирж байсан гэх түүнийг хүний эрхийг дээдлэдэг Англи, Герман, Францад хэзээ ч Элчин сайдаар хүлээж авахгүй. Тагнуулын дарга асан өөрт байгаа мэдээллээ ашиглан Монголдоо “ноён” сууж болно. Харин олон улсад бол тэрбээр гэмт хэрэгтэн байсан л нэгэн…

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.