Нийслэлийн байгаль орчны газрынхан гэмтэж бэртсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэгтэй тулгарсан үед амьтдыг асран хамгаалах байргүй байжээ. Тиймээс хээрийн төөрсөн ан амьтдыг асрах, хамгаалах, эмчлэх байрыг анх удаа ашиглалтад орууллаа. Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах, түр байрыг байгуулсан юм. Ан амьтдыг арчилж хамгаалан эмчлээд байгальд нь буцаан тавих зорилготой энэ байрыг 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай барьжээ. Зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай, нэг удаад 4-5 таван буга, 2-3 чоно, 10-20 орчим шувуу байлгах боломжтой аж.
А.Уянга
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.