НИТХ-ын тэргүүлэгчдийн 12-р хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөл зэрэг 13 асуудлыг авч хэлэлцэв.Төслийн үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх зориултуудыг тусгасан байна. Мөн хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд түлхүү анхаарчээ.
Ирэх оны үндсэн чиглэлд 5 бүлэг бүхий 26 зорилтын хүрээнд нийт 410 арга хэмжээ хэрэгжүүлэхээр 1,3 их наяд төгрөгийн зардал тусгажээ. Харин орлогын тухайд улсын төсвөөс нийт … төгрөг татан төвлөрүүлэхээр тооцсон байна. / үнийн дүнг нэмж багцлах хэрэгэтэй байна 90951.9 сая төгрөг, Нийслэлийн төсвөөс 114 883.0 сая төгрөг, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 349 978.5 сая төгрөг, Гадаадын зээл, тусламжаар 745983.5 сая төгрөг татан төвлөрүүлэхээр тооцжээ.
Нийгмийн чиглэлээр ирэх онд нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд 8825 ортой 50 цэцэрлэг, 240 хүүхдийн хүчин чадалтай сувиллын цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээс гадна 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барилгын ажил эхэлсэн 1335 хүүхдийн хүчин чадалтай 7 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах бол 18690 суудалтай 30 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд АХБ-ын дэмжлэгтэйгээр 10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэх бол Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн 2 дугаар амбулаторийн барилга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэй салбарын барилга, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ. Дашрамд дурдахад Улаанбаатар хотод 380 мянган өрхийн 1 сая 380 мянга 792 иргэн байнга оршин сууж байна. Энэ нь Монгол улсын нийт хүн амын 45.1 хувь юм.
Хэвтээ, босоо тэнхлэгийн авто замуудыг нэмнэ
Авто замын сүлжээний хэвтээ болон босоо тэнхлэгийн зэрэгцээ замуудыг нэмэгдүүлж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарц, Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, Сонсголонгийн гүүр, Туул гол дээгүүрх Баянзүрхийн товчоо орчим шинэ гүүр барих юм.
Гэр хорооллын айлуудыг инжинерийн дэд бүтцээр хангана
Ачааллаа дийлэхээ больсон нийслэлийн дэд бүтцийн асуудлыг дараах байдлаар шийдэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттайгаар барьж, төслийн 2 дугаар ээлжийн Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн зураг төсөл боловсруулж, бэлтгэл ажлыг хангана. Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд цэвэр ус дамжуулах шугам 4 км, бохир усны шугам 4.9 км, дулаан дамжуулах шугам 1.1 км, авто зам 3.2 км, 35кВ-ын цахилгаан дамжуулах шугам 1.8 км зэрэг дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй гэр хорооллын дундын бүсэд бие даасан болон төвлөрсөн инженерийн хангамжийн “Дэд бүтцийн төв”-ийг 11 байршилд байгуулж нийт 3000 орчим айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож дэд бүтцээр ханган агаар, орчны бохирдлыг бууруулна. Хотын гэр хорооллын төвийн бүсийн дахин төлөвлөн барилгажуулах төслийн дэд бүтцийн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр 2890 айлын орон сууцыг инженерийн дэд бүтцээр хангах боломжийг бүрдүүлэх юм байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 15 орон сууцны барилгыг буулган барилгажуулах төсөл сонгон шалгаруулах, 816 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас гадна гэр хорооллыг барилгажуулах, айл өрхийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангуудыг холбосон ус дамжуулах 4.0 км гол шугам, ариутгах татуургын 8.1 км шугамуудыг барина. Гэр хорооллын айл өрхийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.