НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Дэлхий Зөн Багануур ОНХХ-тэй 2016-2017 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн гишүүдийг сургаж дадлагажуулах сургалт, уралдаан тэмцээн зэрэг нийт 12 ажлыг хамтран зохион байгууллаа. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийт 791 хүүхэд, 2100 иргэн хамрагдсан байна.
Дэлхий Зөн Багануур ОНХХ-ээс аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр иргэдэд тараах сурталчилгааны гарын авлага, материалд зориулан нийт 14,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.