Ч.Хүрэлбаатар, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг 100 хувийн саналтайгаар дэмжлээ

2017-10-17 Парламент

Төсвийн байнгын хороо гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр хуралдаж, Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг томилохыг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

Нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулах танилцуулахад нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг дэмжих санал хураалт явуулж,  100 хувийн саналаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар БСШУС-ын сайдад Ц.Цогзолмааг, НХХ-ийн сайдад С.Чинзоригийг, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэлийг томилуулах саналыг 100 хувь дэмжлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.