Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.11) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн талаар танилцууллаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засгийн байнгын хорооны өмнөх хуралдааны үеэр шинэ Засгийн газар байгуулагдан, 2017 оны төсвийн тодотголыг үзэж, танилцах нь зүйтэй гэдэг үндэслэлээр гишүүдээс уг асуудлыг хойшлуулах горимын санал гарсан нь дэмжигдсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газар байгуулагдаагүй байгаа тул 2017 оны төсвийн тодотголыг дахин хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.