Бермудын гурвалжин
Бермудийн гурвалжин буюу чөтгөрийн гурвалжин хэмээн нэрлэгддэг газар нь Атлантын далай дахь Миами, Бермуда болон Пуэртo Рико гурвыг холбосон гурвалжинд оршдог. Энэ гурвалжинд орсон усан онгоц учир битүүлгээр алга болдог бөгөөд эрдэмтэд учрыг нь тайлахаар одоог хүртэл судалгаа явуулсаар байгаа.
Энэхүү гурвалжингийн эзлэх талбай нь 500,000 км квадрат бөгөөд үүнээс гурав дахин том байж магадгүй гэж үздэг хүмүүс ч бий. Эрдэмтдийн тооцоолж байгаагаар өнгөрсөн зуунд 50 усан онгоц, 20 нисдэг онгоц алга болсон бөгөөд сүүлийн 500 жилд алга болсон усан онгоц мянгад хүрээд байгаа. Нисэх онгоц болон усан онгоцнууд алга болохоосоо өмнө “Тэд биднээс өөр юм” гэх эсвэл “Бид хаана ямар байрлалд яваагаa сайн мэдэхгүй байна”, “Далайд нэг сонин юм харагдаад байна” гэх зэрэг ямар нэгэн үл ойлгогдох мэдээллийг төв рүүгээ дамжуулаад, радар дээр үзэгдэхээ больдог байна. Эндээс ямар нэг хүн амьд гарч ирж байгаагүй бөгөөд энд нисэх, усан онгоцноос гадна гэрэлт цамхаг хүртэл алга болж байжээ. Энэ үзэгдлийг нисдэг чулуу, дөрвөн хэмжээст орчин, ямар нэгэн учир битүүлэг соронзон орон энэ гурвалжингийн ёроолд байдаг гэхчлэн янз бүрээр тайлбарладаг. Харин сүүлийн 30 жилийн хооронд 100 гаруй нисэх болон усан онгоц 1000 гаруй хүн алга болоод байгаа билээ. Бермудын гурвалжингийн түүх цуу ярианаас үүссэн нь сонин.
Мөн 1840 онд Багамын арлын нийслэл Нассаугийн боомтын ойролцоо Францын “Розали” хөлөг ямар нэг эвдрэл гэмтэлгүй, бүх дарвуул нь хийссэн байдалтай олдсон байна. Харин хөлөгт ганц ч хүн байсангүй, бүгд ор сураггүй алга болсон байлаа. Гэвч энэ хөлөг нь хожим “Россини” хөлөг байсан нь тогтоогдож, багийнхан нь хөлөг онгоцоо элсэнд суунгуут нь завиар ойролцоох аралд гарсан нь тодорхой болсон юм. Далайн түлхэлт эхлэхэд хөлөг элснээс мултарч, дураараа хөвж явсан хэрэг. Гэвч “Розали” хөлөг болон Бермудын гурвалжингийн аймшгийн тухай цуу дэлхий нийтэд аль хэдийнээ тарчихсан байлаа. “Розали” хөлгөөс өмнө уг гурвалжинд хөлөг онгоцууд ор сураггүй алга болж байсан нь тодорхой болсон бөгөөд хойшид ч юу болохыг хэн мэдэх вэ.
Ганцаараа дэлхийг тойрч, алдар нэрийн оргилд хүрсэн, туршлагатай далайчин Жошуа Слокам 1909 онд энэ гурвалжинд сураггүй болсон юм. 1945 оны 12 дугаар сарын 5-нд Америкийн пуужин зөөгч 19 онгоц яасан нь мэдэгдэхгүй мөн л алга болов. Байнгын холбоотой байсан онгоцууд хамгийн сүүлд “Бид бөөн гал дунд орчихлоо…” гэсэн мэдээ л дамжуулж амжсан байна.
Эдгээр онгоцыг хайхаар гарсан 13 хүнтэй “Маринер” онгоц ч өөрөө сураггүй болох нь тэр.
Жигтэй байдлаар алга болсон онгоцнуудын сэг байтугай ганц ч хүний шарил олдоогүй. 1986 онд Бермудын гурвалжинд “Нисдэг галт тэрэг” хэмээн нэрлэгдсэн байлдааны аварга том “С-119” онгоц алга болоход яг дээр нь Америкийн “Жемини-IV” сансрын хөлөг нисч явсан бөгөөд нисгэгч Жеймс Макдивит, Эд Уайт доошоо шумбаж явсан “Нисдэг таваг”-ны зургийг авч амжжээ. 1991 онд “Сайентифик Серч Прожект” компаний “Дип Си” хөлөг онгоц алт ачиж яваад сүйрсэн Испанийн хөлгийг хайхаар энэ гурвалжинд хөвж явлаа. Хөлгийн гишүүд Бермудын гурвалжингийн тухай болон алга болсон нисэх онгоцны тухай ярьж байтал “Бидний дор пуужин зөөгч онгоцнууд байна” гэж далайн гүн тандагчийг хашгирахад хэн ч тоогоогүй гэдэг. “28” дугаартай эхний онгоцны араас дөрөв нь яг нисч явсан байдлаараа живсэн байлаа. Эдгээр нь 1945 онд алга болсон пуужин зөөгч 19 онгоцны тав нь байсан юм. Бусад нь одоо болтол ор сураггүй.
Эх сурвалж: Newsmedia.mn