УИХ-ын намрын чуулганаар 17 хуулийн төслийг хэлэлцэхээр баталжээ

2017-10-2 Парламент

УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно. Намрын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталжээ. Тухайлбал:

1. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
5. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
7. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
11. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
13. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15. Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
16. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17. Бусад.

Чуулганы үйл ажиллагааг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэх бөгөөд нээлтийн дараа намуудын бүлэг хуралдах тов гарсан байна.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.