Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн долоо хоногт дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ.
Ямар асуудлаар дуудаж, мэдүүлэг авсан талаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “У.Хүрэлсүхтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын талаар АТГ наймдугаар сарын 25-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Түүний дараа У.Хүрэлсүх нь өөрөө өөрийгөө тагнуулдсан мэтээр тавилттай жүжгийн задаргааг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хаалттай хурал дээр хангалттай нотлох баримттай сонссон. Түүний дагуу л АТГ мэдээлэл авсан. Зарим хэвлэлээр Концессын гэрээний асуудлаар эсвэл Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны ажил үүрэгтэй холбоотойгоор дуудагдсан гэж мэдээлсэн байсан. Дээрх асуудлуудтай огт холбоогүй. Концессын тухайд улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Мөн яам дээр ч ямар нэгэн асуудал болоогүй” хэмээн тайлбар өгсөн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.