УИХ-ын Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

2017-09-20 Парламент

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Өнөө жил дээрх өдөр ням гариг таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 2-нд нээх болж буй ажээ. 

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Мөн Төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлнэ. Учир нь аравдугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын 2017 оны Төсвийн тодотгол, Төрөөс 2018 онд баримтлах Мөнгөний бодлого зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

С.Гэрэлчулуун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.