Нийслэлийн нийтийн тээврийн газар (ННТГ)- аас өчигдөр буюу энэ сарын 18-наас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ.
Шалгалтын эхний өдөр зорчих хөлс төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57 зөрчил илрүүлсэн байна. Дээрх иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгосон байна. Уг хуулийн 14.6 дугаар зүйлийн нэгдүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм. Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.