Өөдрөг үзэлтэй байна гэдэг бодит байдлаас ондоо, саад бэрхшээлийг тоохгүй, гэнэн цайлган нэгэн байна гэсэн үг биш юм. Энэ нь та ирээдүйгээ инээмсэглэлээр дүүрэн харж ямар нэгэн үйл явдлын төгсгөлийг сайн сайхнаар төсөөлж, хүлээж найддаг байх сэтгэлийн тэнхээг хэлэх ажээ. Ийм сэтгэлийн тэнхээ амьдралыг илүү аз жаргалтай, таныг сэтгэлийг амар тайван байлгах сайн талтай.
Хэрхэн өөдрөг хандлагатай болох вэ
Яаж өөдрөг үзэлтэй болох вэ
Гутранги үзэл бодол, мэдрэмжтэй байгаа үедээ битгий уурла. Амьдрал заримдаа уйтгартай, саад бэрхшээлтэй, тулгарч буй бэрхшээл таньд таагүй мэдрэмж төрүүлэх нь мэдээжийн хэрэг гэж хэвийнээр хүлээж авах.
Гар доороо таныг сэргээж урам өгдөг хэдэн ишлэл өгүүлбэр, үгийг авч явж, түүнийгээ өдөрт хэд хэдэн удаа уншиж бай. Хамгийн багадаа өдөрт нэг удаа амраасан сэргээсэн хөгжим сонсох эсвэл дуртай дуугаа сонсох.
Биеийн дасгал байнга хийх
Хамгийн багадаа өдөрт нэг удаа таныг аз жаргалтай сэтгэл ханамжтай болгодог зүйлээ хийх. Энэ нь юу ч байж болно бүр өчүүхэн юм байсан ч болно (өөрийнхөө дуртай хоолыг идэх, дуртай нэвтрүүлгээ үзэх, ном унших, хүмүүстэй ярих г.м).
Аль болох их инээмсэглэ
Яаж ч хувцасласан өөрийнхөө гадаад үзэмжиндээ анхаарал хандуулах. Та сайхан харагдаж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа бол өөрийгөө эерэгээр мэдрэх болно. Аливаа нөхцөл байдал асуудлаас ямар нэгэн сайн зүйлийг олж харах.
Сөрөг сэтгэгдэл төрүүлдэг хүмүүсээс хол явах
Өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд үлдээж түүнийг ардаа орхи. Амьдралд гомдол мэдүүлэхээ боль. Мөнгөгүй байна, болохгүй байна, зарим зүйлээр дутагдаж байна гэж битгий гомдолло. Та хэр их өөрийнхөө хувь тавиландаа сэтгэл ханамжгүй байна тэр хэрээр таны сөрөг бодол мэдрэмжтэй тань амьдрал нийцэх болно. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хүссэнээр бий болгож эхлэ.
Өөдрөгөөр сэтгэж үйлдэж эхэл
Өөдрөг үзлийн сэтгэл судлалын үндслэгч Мартин Сэлигманы үзсэнээр гутранги үзэлтэнд өөдрөг үзэлтэн болох боломж байдаг. Үүнийг хийхэд амархан гутранги үзэлтэн хийж байгаа зүйлээ өөрийн мэдрэмжээр бус өөрийн ухамсартайгаар хийж эхлэх. Өөдрөгөөр сэтгэж бодох! Үүнийг биеийн тамирын дасгал шиг хий. Энэ дасгал сайн болох тусам таны доторх гутранги үзэлтний дуу хоолой улам чимээгүй болно. Өөрийгөө программчлах. Хэн ч таныг өөр шиг чинь итгүүлж чадахгүй. Би чадна! гэж өөртөө байнга хэл. Хойшоо битгий эргэж хар өнгөрсөн бүхэнд битгий харамс. Өөртөө бүрэн итгэлтэй юм шиг бүгдийг хий, бүр энэ итгэл байхгүй ч гэсэн тийм бай. Өөрийн биеэ авч яваа байдлаа өөрчил тэгвэл таны амьдралын байр суурь өөрчлөгдөж, үүнийгээ дагаад өөртөө итгэх итгэл өснө.
Өөдрөгөөр сэтгэж бодохыг практик дээр ашигла
Визуализаци (хүсэж байгаа зүйлээ бодитой биелэсэн байна хэмээн төсөөлөн бодох) гэж юу болохыг өөдрөг сэтгэхийн хүчийг мэддэг бүгд мэднэ. Энэ аргыг ашиглах. Амжилт мөн азгүйдэлд хандах өөрийн хандлагаа өөрчлөх. Өөрийгөө магтаж үнэл. Энэ бүгдийг та хийж чадсан тийм болохоор энэ таны гавьяа. Өөдрөг үзэлтэн болохын тулд өөрийнхөө амжилтыг хүлээн зөвшөөрөх, өөрийгөө өндөр үнэлэх, хором бүрт өөрийгөө урамшуулах нь маш тустай гэж сэтгэл судлаачид үздэг . Үүний эсрэгээр өөрийгөө байнга шүүмжмлж буруутгах нь маш муу, “цохилтыг дааж “ сур. Гутранги үзэлтэн үргэлж өөрийн азгүйтэлдээ буруутанг хайдаг, эргэн тойрны хүмүүсээ мөн өөрийгөө буруутгадаг. Энэ нь хортой зуршил!
Хэрвээ бүтэлгүйдэлдээ бусдыг буруутгаж байгаа бол та өөрийгөө асуудалд нөлөөлөх, шийдэх хүч байхгүйгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Үүнээс л өөртөө итгэлгүй байдал, гутранги үзэл, сэтгэл гутрал үүсдэг. Өөдрөг үзэлтэнгүүд бүтэлгүйдэлийг хүн бүрт тохиолддог, сүртэй юм байхгүй гэж хүлээж авдаг. Асуудалд сэтгэл зовних биш харин шийдвэрлэх хэрэгтэй. Бүтэлгүйдэлд хандах хандлагаа өөрчлөөд түүнийг байдаг л зүйл гэж хүлээж авах хэрэгтэй. Байж болох муу үр дүнгийн талаар бодохгүйг хичээгээд, өөрийн бүх хүчээ тэдгээрийг даруй зайлуулахад чиглүүлэх нь дээр.
Амьдрахын төлөө амьдар
Гутранги үзэлтнүүд өөрсдийнхөө бүтэмжгүй амьдралыг зорилгогүй, бодлогогүйгээс болдог гэж батладаг. Ямар нэгэн юм оролдож, хийхийг хичээ, завгүй хүнд уйдах зав гарахгүй. Өөрийнхөө цагийг зөв хуваарилаж, төлөвлөж сурах хэрэгтэй эс бөгөөс таныг мэдрэлийн ядаргаа, стресс хүлээж байгаа шүү. Шинэ хийх дуртай ажил эсвэл шинэ хоббигоо ирж олох. Бид амьдралын ихэнх хугацаагаа ажил хөдөлмөр эрхэлж өнгөрүүлдэг учираас энэ хугацаа таньд сэтгэл ханамж аз жаргал авчирч байхаар байлгаарай. Гэхдээ амралтын талаар мартаж болохгүй энэ бол удаан хугацаанд хэрэгтэй эерэг эрч хүчээр цэнэглэх сайн арга юм. Хамгийн гол нь- амьдралын хором бүрээс сэтгэл ханамж ав!
Харилцах хүрээгээ сонгох. Аль болох гутранги хүмүүсээс илүү амьдралын баяр баясгалантай, хөгжилтэй хүмүүстэй харилцах. Бидний орчиноо хэрхэн хүлээж авах нь эргэн тойрны хүмүүсийн байдлаас шалтгаалдаг.
Амьсгалын дасгал хийх. Эрдэмтэд өөдрөг үзэлтэнгүүд өөрөөр амьсгалдаг гэдгийг тогтоожээ. Зүүн хамраар гүнзгий амьсгаа авбал эерэг ионууд уушгинд ордог хэмээн эрдэмтэд үздэг. Өдрийн туршид хэд хэдэн удаа баруун хамраа дараад зүүн хамраараа амьсгалаад эерэг ионуудыг нэг мин ч болов зүүнээрээ амьсгал. Үр дүн тэр доороо гарахгүй. Хагас цагаас илүүгүй хүлээ. Харин үүний дараа та 30 минутын өмнө уйтгарлаж байснаа бүр мартах болно.
Б.Сүрэн
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.