Байрнуудын халаалтыг баасан гаригаас өгч эхэлнэ

2017-09-11 Нийслэл

Баасан гаригаас халаалт өгнө

Нийслэлийн өвлийн бэлтгэл 85 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлж буй. 

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас сургууль, цэцэрлэг орон сууны халаалтыг өгөхөөр болжээ. Харин албан байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх бэлтгэлээ базаасан гэв. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой гэдгийг салбарын яам тодотгож байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.