УИХ-ын хаврын чуулганы хаалт энэ сарын 6-н буюу пүрэв гаригт болно.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долоодугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан. Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор мөн хуулийн 15.4 дэх хэсэгт заасан байдаг.
Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн 2017 оны зургаадугаар сарын 30-ны өөр 106 дугаар захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2017 оны долоодугаар сарын 06-ны өдрийг дуустал түр хугацаагаар сунгалаа.
С.Гэрэлсүх
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.