Кристиану Рональду ихэр хүүхдээ өлгийдөн авчээ

2017-07-1 Амрах агшин

Хөлбөмбөгчин Кристиану Рональду хоёр ихэр хүүхэдтэй болсноо зарлалаа. Тэрээр хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүү, охин хоёроо тэвэрсэн зургаа сошиал сүлжээнд нийтлэх хүртэл энэ тухай мэдээ таамаг төдий байсан юм. Тэгвэл алдарт хөлбөмбөгчний найз бүсгүй, 22 настай Жоржина АНУ-д амаржиж, ихэр хүүхэд төрүүлсэн нь үнэн ажээ. Үүгээр Рональду гурван хүүхдийн эцэг болж байна. Түүний том хүү долоон настай юм.

Реал Мадрид багийн тоглолтын хуваариас шалтгаалж, ихрүүдээ мэндлэхэд нь дэргэд нь байж чадаагүй Леонардо хүүдээ Матео, охиндоо Эва гэдэг нэр хайрлажээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.