Рианна Саудын Арабын тэрбумтан залууг сонгожээ

2017-06-30 Амрах агшин

Дуучин Рианна Испанид үл таних нэгэн залуутай зугаалж буй паппарац зураг хэвлэлүүдээр гарч эхэлсний дараа түүний болзоот эр хэн болохыг хайж эхэлсэн. Тэгвэл сэтгүүлчид Рианнагийн шинэ хайр дурлалын эзэн хэн болохыг олж мэджээ. Тэр бол Саудын Арабын баян гэр бүлийн өв залгамжлагч Абдул Латиф Жамил гэгч ажээ. Жамилын гэр бүл Саудын Арабт “Тоёота”-гийн машиныг албан ёсоор нийлүүлэх эрхтэй гэр бүлийн бизнес эрхэлдэг бөгөөд 1.5 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ. Жамил хэмээх гэр бүлийнхээ нэрээр нэрлэсэн хөлбөмбөгийн тусгай лигтэй энэ айлын өв залгамжлагч Абдул компанийнхаа дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна.

Өнгөрсөн зун топ модель Наоми Кэмпбеллтэй хамт паппарацдуулж байсан Абдул Хассан Жамил саяхнаас 29 настай дуучин бүсгүйтэй дотносчээ. Тэдний харилцаа маш сайн байгаа гэж Рианнагийн найзууд хэвлэлд ярилцлага өгсөн байна.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.