Хаврын чуулганыг түр сунгах уу, өндөрлүүлэх үү

2017-06-27 Парламент

УИХ-ын түр завсарлага маргааш дуусч, энэ сарын 29 буюу  пүрэв гарагаас эхлэн гишүүд ажилдаа орох юм байна.  УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдааныг  жил бүрийн долдугаар сарын 5-нд өндөрлүүлэх дэгтэй байдаг.  УИХ-ын гишүүд  тав дахь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон шинэ төрийн тэргүүний тангаргыг өргүүлж, баталснаар УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэхээр төлөвлөж байсан. Гэтэл  хоёр дахь шатны сонгууль долоодугаар сарын 09-нд товлогдсон тул чуулган долоодугаар сарын 05-нд өндөрлөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Одоогоор энэ талаар УИХ-ын Тамгын газраас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Дэгээ баримталж заасан хугацаандаа УИХ-ын чуулганыг өндөрлүүлж,   Үндэсний их баяр наадмын өмнө ээлжит бус чуулган зарлах, эсвэл хаврын чуулганыг түр сунгах  хувилбар  байгаа аж.

С.Гэрэлсүх

 

 

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.