Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.06.02/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан “Зуны зугаа” шоу тоглолтыг зохион байгуулагч, тухайн тоглолтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллах харуул хамгаалалтын байгууллага мөн тухайн тоглолтын үеэр худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэн. Тоглолтын үйл ажиллагаанд цагдаагийн 140 алба хаагч хяналт тавьж ажилласан.
Энэ явцад 10 хутга, зодооны хэрэгсэл хоёр, алдаж гээгдсэн 18 эд зүйлийг олж тогтоож, өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхэд архи согтууруулах ундаа ууж, хэрэглэн төөрсөн 22 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн бусдын биед мэсийн чанартай зүйл ашиглаж халдсан гурван тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоогоод шалгаж байна.
Өөрөөр хэлбэл, тоглолтын үеэр эрүүл мэндэд хохирол учирсан гурван хүн эмнэлгийн тусламж авч, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Зарим тохиолдолд тоглолт зохион байгуулагчид гэрээт харуул хамгаалалттай хамтран ажилладаг. Тухайн асуудлыг цагдаагийн байгууллагаас хүлээн авч, хуулийн хүрээнд албан шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн. Цагдаагийн албаныхан шууд шоу тоглолт руу орж, ажиллах нь зохимжгүй. “Зуны зугаа” шоуны үеэр гэрээтэй харуул хамгаалалтын байгууллагын 200 ажилтан ажилласан. Албан шаардлага дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд заасан чиг үүрэг зэрэг хүлээх үүрэг маш их байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь улмаас Зөрчлийн тухай хуулиар тухайн хуулийн этгээд, иргэнийг шалгадаг зохицуулалттай” гэв.
15 цагийн өмнө
18 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
87830
32085
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.