Нийслэлийн хэмжээнд энэ онд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур хонгилын системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87593
31221
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.