Агни

2018-03-12 Made in Mongolia
АГНИ ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА

Бид өөрийн бүтээгдэхүүнээ “Agni leather collection” нэрээр Монголын зах зээл дээр нийлүүлж байна.

Бүтээгдэхүүний төрөл:

  • Савхин болон илгэн хувцас
  • Цүнх, жижиг эдлэл (бээлий, малгай, бүс, түлхүүрийн оосор гэх мэт)
  • Захиалга үйлчилгээ

Дэлгүүр:

        Салбар 1: Улсын Их дэлгүүрийн 2 давхарт
        Салбар 2: Номин Их дэлгүүрт
        Салбар 3: Эрдэнэт хот Үйлчилгэний төвийн Өлзийтбулаг дэлгүүрт
        Салбар 4: Үйлдвэрийн төв байранд захиалга авч үйлчилнэ

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны үйлчилгээний 100 тоот

Утас: 976-11-463098, 99067018, 99068332

Web: www.agni.mn

Facebook: Agni Leather Collection


АГНИ ХХК-ИЙН ТҮҮХ

2001 он: Савхин хувцас, жижиг эдлэлийн оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2001-2004 он: Батлан хамгаалахын офицер, ахлагч нарын савхин дүрэмт хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд савхи, савхин эдлэл хэрэглэдэг урлагийн салбарын нэр хүндтэй хүмүүс манай байгууллагаар үйлчлүүлж,  байнгын хэрэглэгчтэй болсон.

2005 он: “Agni Leather Collection” брэнд бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн донж маяг, хийц, эдэлгээ, чанараараа хэрэглэгчдийн талархлыг хүлээж “Хавар намар Экспо-2005” наадмын “Шилдгийн шилдэг Үндэсний үйлдвэрлэгч” шагнал хүртэж байсан.

2005-2010 он: 2010 онд ХХААХҮЯ, Мишээл Экспо группээс зохион байгуулсан Арьс, ширэн бүтээгдэхүүн-2010 үзэсгэлэнд оролцож, “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр шалгарч байсан.

Үндсэн бүтээгдэхүүнийг дагалдуулан цүнх, бээлий зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татан, үйлдвэрийнхээ онцлог талыг гаргаж таниулж чадсан. Үйлдвэрийн байраа өргөжүүлж, тоног төхөөрөмждөө зарим өөрчлөлт, шинэчлэлт хийснээр ажлын байр нэмэгдүүлж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа өсгөсөн.

2012 он: МАШБҮХ, МАШҮХолбооноос зохион байгуулсан Арьс, шир, ноос, ноолуур-2012 үзэсгэлэнд оролцож “Шилдэг хувцас үйлдвэрлэгч”-ээр шалгарсан.

Мөн Агни ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас “Эрүүл аюулгүй ажлын байрыг дэмжигч байгууллага”-аар гуравдугаар байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байсан.

2014 он: “Арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн 2013” үзэсгэлэн худалдаанд шилдэг загвар, техник технологийн өвөрмөц шийдэл, арга барилаар үйлдвэрлэгдсэн “АГНИ” ХХК-ийн бүтээгдэхүүн савхин хувцасны төрөлд “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртсэн. МАШҮХолбооноос”Шилдэг нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарсан.

“Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн 2014” үзэсгэлэн худалдаанд хэрэглэгчийн таашаалд нийцсэн загвар дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарч, арьс ширний салбарын “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл болон ГРАН-ПРИ цомоор шагнуулж байсан.

2016 он: Одоо  манай байгууллага нь  зах зээлд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, татвар, нийгмийн даатгалаа тасралтгүй төлдөг найдвартай татвар төлөгчдийн нэг болж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.