Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг эзэмшигчдийн саналаар нураана

3 цагийн өмнө Нийслэл


Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд зам хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлт болсон билээ. Уг дэлбэрэлтэд Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртсөн байдаг.

Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Мөн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болсон байна. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгахаар болжээ.

“Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан гэж НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбат хэлэв.

Эргэлзээтэй мэдээлэл

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.