Нийслэлийн Засаг даргын Тамгын Газраас Монголын и-спортын холбоотой хамтран 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, спортын нэг төрөл болон хөгжиж байна. Тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж байна.
Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 100,000 ам.долларын шагналын сантай MESA Invitational Fall 2024 тэмцээнийг Улаанбаатар хотноо DOTA2-ийн төрөлд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Цаашид нийслэл хотод 2027 оноос жил бүр нэг сая ам.долларын шагналын сантай и-спортын олон улсын А зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах хэлэлцээрүүд хийж байгаа мэдээллийг и-спортын холбооныхон өглөө.
Улаанбаатар хотыг Германы Кёльн, Польшийн Катовице шиг Азийн и-спортын төв болгохын төлөө хамтран ажиллана” гэв.
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.