Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

2024-10-4 Нийслэл

Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг өнөөдөр буюу энэ сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.