Яармагийн гүүрийг нэгдүгээр хороололтой холбох ажлын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа. Бүтээн байгуулалтын ажил эхэлснээсээ хойш үерт автсан, хугацаандаа ашиглалтал ороогүй зэрэг иргэдийн зүгээс багагүй шүүмжлэлийг дагуулж буй. Уг гүүр нь зургаан метрийн өргөнтэй автозам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуй болон явган зам гэсэн хэсгээс бүрдсэн цогц бүтээн байгуулалт юм.
Өнөөдөр /2024.09.26/ Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг нээнэ.
Тус зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдах аж. Цаашид замыг нэгдүгээр хорооллын замтай холбох ажил үргэлжлэх юм.
Яармаг орчмын түгжрэлийг сааруулах зорилгоор тус гүүрийг барьж байгаа. Гүүрийн ажил 2022 оны есдүгээр сард эхэлсэн бол автозамын ажил 2023 наймдугаар сард эхэлсэн. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 23 мянган машин нэвтрүүлэх чадвартай болж, замын ачаалал 20 орчим хувиар буурна гэж тооцоолжээ.
10 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.