Нийслэлийн тээврийн газраас Баянзүрх дүүргийн 19, 20 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон-Монгол кино үйлдвэр” гэсэн чиглэлийг шинээр нээлээ. Тус чиглэлд “Эрдэм транс” ХХК ажлын өдөр 3, амралтын өдөр 2 гаралтаар 15-17 минутын зайтай үйлчилнэ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 31, 22 дугаар хорооны иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ХО:10 “/Эмээлт хурган/-Хархорин-10 хороолол” чиглэлийн замналыг Эмээлтээс цааш 1.7 км, Ч:47 “Орбит-Ард кино театр” чиглэлийн замналыг 1.2 км тус тус сунгаж, дээрх чиглэлийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн цагийн хуваарийг өнөөдрөөс мөрдөн үйлчлэх талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.