Нийслэлээс энэ онд 60 гаруй байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилж байгаа. Гэвч иргэд олон нийтийн зүгээс авто замаа бус бродюраа сольж байгаа явдалд шүүмжлэлтэй хандсаар байгаа юм.
Харин хотын даргын зүгээс “Бродюр сольж буй бүх байршлын авто замыг засна. Бродюр сольж байна гэдэг тухайн хэсгийн замыг засна гэсэн үг. Бродюрыг нь сольчихоод замыг нь засахгүй үлдээсэн хэсэг байвал би өөрөө огцорно” хэмээн мэдэгдсэн. Мөн тэрбээр “Барилга, хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-аас дээш өндөртэй байхаар баталсан. Бид энэ стандартыг өөрчлүүлнэ. Одоо сольж байгаа бродюрын ажлыг дуусгаж, ирэх жилээс нэг ч бродюр солихгүй замаа засна. Харин авто зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуй нэгжүүд хуучин бродюрыг хуулаад орхих бус ангилж дахин ашиглах боломжтой бродюрыг бид хэрэглэнэ” гэв.
Тэгвэл Барилга, хот байгуулалтын сайд бродюрын стандарийг даваа гарагт өөрчилж, одоогийн заалтыг цуцлахаар болжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87432
30718
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.