УИХ-ын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилж, ажилдаа оржээ.
2020-2024 оны парламентын даргаар ажилласан, 2024 оны УИХ-ын сонгуульд 1-р тойрогт нэр дэвшсэн Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгуульд өвдөг шороодсон. Тус тойрогт МАН хоёрхон суудал авсан бол Ардчилсан нам долоон суудал авсан юм. Г.Занданшатарын хувьд энэ удаагийн сонгуульд тойрогт нэр дэвшихгүй, намын жагсаалтад багтах хүсэл байсан ч намын дарга нар нь тойрогт өрсөлдүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Г.ЗАНДАНШАТАРЫГ НАМТАР
1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87386
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.