Үнэт цаасны хувьд нэг зуун мянга төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 сая ширхэг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж үе шаттай арилжихаар төсөлд тусгасан юм. Мөн Алсын хараа-2050, Шинэ сэргэлийн бодлого болон нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 1 их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах төслийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж баталлаа. Нийслэл үнэт цаас арилжаалж төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр дараах, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх юм.
Үүнд:
- Эрчим хүч хуримтлуурын станцын ажил 296 тэрбум төгрөг
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил 26.9 тэрбум төгрөг
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил 52.5 тэрбум төгрөг
- Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлыг 120.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.
Харин Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр барих, 32-ын тойрог орчмын баруун талын тохижилтын ажил хийх, Багахангай дүүргийн Хойд жигүүрийн халаалт болон хэрэглээний халуун усны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэлтийн ажил болон бусад ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ.