НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

2024-06-18 Мэдээ, мэдээлэл

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу энэ сарын 19-ний 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны тавдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд:

-3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
-4 орон таарвал /40,000-100,000/
-5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-7 орон таарвал /500,000- 10 сая/
-8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг билээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.