3,4 хорооллын авто замыг гурван хоног хаана

2024-06-13 Нийслэл


Нийслэлийн Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны зургадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж хийж гүйцэтгэхээр болжээ.

Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийх гэнэ.

Дээрх өдрүүдэд тус замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын газраас анхаарууллаа.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.