Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байв.
Дээрх дөрвөн компаниас БНСУ-ын “Dohwa Engineering” компани шалгарсныг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэх юм байна.
Уг шийдвэрийг “Dohwa Engineering” компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор бусад оролцогчоос ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулах ажээ. “Dohwa Engineering” 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлжээ.
Тус компани Ази, Африк, Латин Америкийн орнуудад метроны төсөл хэрэгжүүлсэн томоохон компани бөгөөд дөрвөн компанитай түншлэл болж, тендерт оролцсон юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.