“Парис 2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эрхийн сүүлийн тэмцээн Туркийн Станбул хотод болж, Монголын баг гурван эрх авлаа. Эхний эрхийг эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хулан аваад байсан бол дахин хоёр эрх нэмэгдэн нийт найман тамирчин Францад болох олимпод өрсөлдөхөөр боллоо.
Т.ТУЛГА ХОЁР ДАХЬ ОЛИМПОД ӨРСӨЛДӨНӨ
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга АНУ, Тажикстан, Энэтхэгийн бөхчүүдийг ялж олимпын эрхээ авлаа. “Ханжоу 2022” Азийн наадмын аварга Т.Тулга хоёр дахь олимпын наадамд өрсөлдөнө. Тэрбээр жингийн найдвар болсон бөхчүүдийг ялснаар Парисыг зорих эрхтэй болсон юм. Энэ нь Монголын багийн эрэгтэй бөхчүүдийн сүүлийн эрх байлаа.
ЭМЭГТЭЙ ХҮНД ЖИНД Э.ДАВААСҮРЭН ОЛИМПЫН ЭРХТЭЙ
Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан сүүлийн эрхийг авч чадлаа. Энэ эрх нэмэгдсэнээр Монголын багийн эмэгтэй баг таван эрхтэй болж байна. Станбулд болсон олимпын эрхийн сүүлийн тэмцээний сүүлийн барилдаан монголчуудын ялалтаар өндөрлөж, Монголын баг нийт найман эрхтэй боллоо.
“Парис 2024” зуны олимпын наадамд эрх авсан тамирчид:
Эмэгтэй
50 кг: Д.Отгонжаргал
53 кг: Б.Хулан
62 кг: П.Орхон
68 кг: Э.Дэлгэрмаа
76 кг: Э.Даваанасан
Эрэгтэй
65 кг: Т.Тулга
86 кг: Б.Бат-Эрдэнэ
125 кг: М.Лхагвагэрэл
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.